Хятадын худалдааны сайтуудаас бүтээгдэхүүнийг сонгох үед ижил бүтээгдэхүүнийг хэд хэдэн дэлгүүрүүд өөр өөр үнээр санал болгосон байдаг. Бидэнд алийг нь сонгох вэ, аль дэлгүүр нь найдвартай вэ? гэсэн асуулт гарж ирдэг шүү дээ. Иймээс борлуулагч талыг зөв таньж, үнэлгээг сайтар ойлгосноор танд сонголтоо хийхэд илүү хялбар байх болно. Хамгийн хямд бүтээгдэхүүнийг сонгох гэж нэг их яарах хэрэггүй. Цөөн борлуулалттай шинэхэн борлуулагч нар бусадтай ижил төрлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгож хэрэглэгчээ татах оролдлого хийдэг. Энэ нь үнэхээр чанаргүй дэлгүүр үү, шинээр гарж буй чанартай дэлгүүр үү гэдгийг ялгахад төвөгтэй байдал үүсгэдэг.

Бүтээгдэхүүнээ сонгохдоо дэлгүүрийн дараах үзүүлэлтүүдийг сайтар шалгаж байхыг зөвлөж байна:

Үнэлгээ. Энэ нь дэлгүүрийн амжилттай борлуулалтаас шууд хамаарна. Дэлгүүрийн үнэлгээ өндөр байх тусам барааны чанар, хүргэлттэй холбоотой асуудал гарах эрсдэл бага байх болно.


Эерэг сэтгэгдэл. Энэ үзүүлэлт нь тухайн дэлгүүрээс аль хэдийн бараа худалдаж авсан худалдан авагчдын эерэг үнэлгээнээс хамаарах тул нэгэн чухал үзүүлэлт болдог.

Үнэлгээний тэмдэг: Хэдэн жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, хэр их хэмжээний борлуулалт амжилттай хийсэн зэргээс хамаарч дэлгүүр бүрт үнэлгээний тэмдэг байдаг. Энэхүү үнэлгээний тэмдгийг хэрхэн зөв танихыг доорх зургаас үзнэ үү.





Барааны тайлбар, дэлгэрэнгүй мэдээлэл, зураг. Ихэвчлэн туршлагатай, чанартай дэлгүүрүүд бүтээгдэхүүнийхээ зургийг олон өнцгөөс тодорхой харуулсан байдаг. Мөн бүтээгдэхүүний тайлбар, үзүүлэлт, мэдээллийг дэлгэрэнгүй тодорхойлж бичсэн байдаг. Барааны мэдээллийн хэсгээс та хангалттай мэдээлэл авч чадаж л байвал тухайн дэлгүүр сайн дэлгүүр гэж бас ойлгож болно.

Мэдээж бид таны захиалгыг баталгаажуулах үедээ тодорхой хэмжээний шалгалт хийдэг. Гэсэн хэдий ч бид тухайн Хятад дахь дэлгүүрийн өмнөөс чанарын баталгаа амладаггүй. Худалдан авалтын сонголтыг зөвхөн хэрэглэгч та өөрөө хийдэг тул дээрх зөвлөгөөг даган зөв сонголт хийхийг хүсье!

Хуваалцах

Түр хүлээнэ үү. Сагсанд байгаа бараануудын бэлэн байгаа эсэхийг шалгаж байна. Баталгаажуулах хугацаа нь сагсанд байгаа барааны тооноос хамаарна.

0%

Ангиллаас бүтээгдэхүүн хайлт