Түгээмэл асуултууд

Захиалга хэр хурдан ирдэг вэ?

Таны захиалсан бараа манай Эрээнд дахь агуулахад ирсэн өдрөө ангилагдаж Монгол руу илгээгдэхээр ачигдана. Улаанбаатар хотод ирэх хугацаа нь Эрээн агуулахад хүлээн авснаас хойш 7 хоног дотор байна. Бидний төлөвлөх боломжгүй зарим тохиолдолд хил гаалийн ачааллаас шалтгаалан энэ хугацаа 14 хүртэл хоног болох боломжтой.

Only.mn -ээс хэрхэн бараагаа хайх вэ?

Та only.mn -ээс өөрийн хайж буй барааны тодорхой нэрийг манай сайтаас хайх, эсвэл Taobao, Tmall дахь барааны линкийг манай сайтын хайлт хэсэгт хуулж тавьснаар барааны дэлгэрэнгүй мэдээлэл харах, үнэ тооцоолох, шууд захиалах боломжтой. Жич: Илүү оновчтой хайлт хийхийн тулд тухайн захиалах бүтээгдэхүүний брэндийг оруулах, түлхүүр үгсээ зөв оруулах шаардлагатай. Мөн удахгүй бид сонирхсон бүтээгдэхүүнээ зургаар нь хайх нэмэлт үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жишээ 1: Би сул, бэлтгэлийн өмд захиалах гэж байна гэж бодъё. Үүний тулд хайлтын хэсэгт "adidas өмд", "nike өмд", "спорт өмд" гэх мэтчилэн түлхүүр үгээ оруулбал илэрцийн хувьд илүү оновчтой байх болно.

Жишээ 2: Би өвлийн дулаан цамц захиалах гэж байна гэж бодъё. Үүний тулд хайлтын хэсэгт "зузаан цамц", "дулаахан цамц", "winter top" гэх мэтчилэн түлхүүр үгээ оруулбал илэрцийн хувьд илүү оновчтой байх болно.

Ямар бараа захиалж болохгүй вэ?

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хориглосон, хязгаарласан бараа, агаарын ачаанд хориглосон барааг захиалах боломжгүй.
 

Агаарын ачаанд хориглох бараа МУ-н хилээр оруулах хориотой эсхүл тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх бараа
Шатаж дэлбэрэх аюултай бүх бүтээгдэхүүн Эм, эмийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн
Бүх төрлийн spray буюу цацдаг бүтээгдэхүүн /үнэртэй уснаас бусад/ Эмнэлэгийн хэрэгсэл, багаж
Исэлдүүлэгч бүтээгдэхүүн /Ханын будаг г.м/ Шивээсний машин, будаг зүү
Дан баттерей Хурц үзүүртэй, иртэй бүтээгдэхүүн /хутга г.м/
Бүх төрлийн Replacement баттерей Хүнсний бүтээгдэхүүн
Power bank Галт зэвсэг, түүний эд анги, галт зэвсэгэй адилтгах хэрэгсэл
AA, AAA, 9V, C, D, CR, Alkaline баттерей Согтууруулах ундаа, тамхи, электрон тамхи
Car jump starter Мөрийтэй тоглоомын бүх эд зүйлс, хуурамч мөнгөн дэвсгэрт
Асаагуур Бүх төрлийн cartridge filter /water filter г.м/
Их хэмжээний шингэн Бүх төрлийн тодорхойгүй түүхий эд материал

Taobao -аас өөр сайтаас захиалга хийдэг үү?

Одоогоор Taobao болон Tmall гэсэн 2 сайтаас захиалга хийх боломжтой. Удахгүй бид Amazon, Ebay, Alibaba зэрэг олон улсын худалдааны сайтуудаас шууд захиалгын үйлчилгээ нэвтрүүлэх болно.

Захиалгын төлбөрөө хэрхэн хийх вэ?

Барааг шууд захиалах товч дээр дарж, эсвэл сагслаад, сагсалсан бараагаа захиалах товч дарснаар Qpay ашиглан бүх банкны аппликэйшнээр төлбөр төлөх боломжтой.

Захиалга хийхэд ямар, ямар төлбөр төлдөг вэ?

Барааны үндсэн үнэ болон үйлчилгээний шимтгэл 8% бараа захиалахдаа төлдөг. Бараа ирсний дараа зөвхөн тээврийн зардал төлж агуулахаас бараагаа хүлээн авна. Хэрэв хүргэлтээр авах бол хүргэлтийн төлбөр нэмж бодогдоно. Жижиг овортой барааны хүргэлт тогтмол 5,000₮ байна. Том овортой, эсвэл хэт холын бүсэд хүргэлт хийлгэх бол хүргэлтийн хөлсийг манай зүгээс тантай холбогдож урьдчилж тохиролцоно.

Тээврийн зардал хэд болох вэ?

Улаанбаатарт ирсний дараа тээврийн зардлыг овор хэмжээ, эсвэл жингээр тооцоолон нэхэмжилнэ. (Харьцангуй том хэмжээтэй ачааг овроор, хэмжээ жижиг ч жингийн хувьд хүнд ачааг жингээр тооцоолж нэхэмжилдэг. 1мкуб = 350¥, 1кг = 2,500₮)

Тээврийн зардал хэрхэн тооцогдох вэ?

Веб сайт дээрх барааны үнэнд тээврийн зардал ороогүй болно. Ирж буй бараанууд нь үндсэн савалгаанаас гадна тээвэрт зориулсан Таны бараа Улаанбаатарт ирснийх нь дараа тээврийн зардлыг төлөөд бараагаа авна. Барааны БОДИТ жин 0.1кг-с доош бол тээврийн зардал 3000₮ байх бөгөөд +1кг тутамд 3000₮ нэмэгдэнэ. Овор хэмжээ ихтэй чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч гэх мэт овортой барааны тээврийн зардлыг үйлчилгээний нөхцөлд заасны дагуу м.кубээр бодно.

Захиалга ирэхээр надад мэдэгдэх үү?

Таны захиалга агуулахад ирэх болон хүргэлтэнд гарсан үед мэйлээр мэдэгдэнэ. Хүргэлтийн ажилтан тантай утсаар холбогдоно.

Сайтын хувийн данснаасаа банкны данс руугаа яаж авах вэ?

Хувийн дансны хуудсанд үлдэгдэл хэсгийн ард буй татан авах товч дээр дарж, татан авах дүнгээ оруулаад, сэтгэгдэл хэсэгт банкны дансны дугаар, нэр, мөнгө татан авах шалтгаанаа бичин оруулж илгээх товч дарна. Хүсэлт илгээгдсэнээс хойш 24 цагийн дотор таны дансанд мөнгө автоматаар шилжин орох болно. Энд дарж хувийн дансны хуудсанд очно уу. 
Жич: Сэтгэгдэл хэсэгт банкны дансны дугаараа бөглөөгүй тохиолдолд мөнгө шилжүүлэгдэхгүй болохыг анхаарна уу!

Only оноогоо хэрхэн ашиглах вэ?

Захиалгын төлбөр төлөх үедээ, төлбөрийн хэрэгсэл сонгохоос өмнө “хувийн данснаас төлөх” сонголтыг сонгон “төлөх” товч дарснаар төлөх ёстой дүнгээс хасагдана. Дансны үлдэгдэл тань захиалж буй бүтээгдэхүүнээс их буюу тэнцүү тохиолдолд төлбөр шууд бүтэн төлөгдөнө.

Only оноо ашиглаагүй байхад алга болчихлоо, яах вэ?

Төлбөр төлөх гээд хандаж байгаад болихоор оноо түгжигдэнэ. Захиалгаа харах- Баталгаажаагүй захиалга- Хүлээгдэж буй захиалга руугаа орон цуцалснаар таны оноо 10 минутын дараа буцаж орно.

Түр хүлээнэ үү. Сагсанд байгаа бараануудын бэлэн байгаа эсэхийг шалгаж байна. Баталгаажуулах хугацаа нь сагсанд байгаа барааны тооноос хамаарна.

0%

Ангиллаас бүтээгдэхүүн хайлт