Үйлчилгээний журам ба нөхцөл
Үйлчилгээний журам
www.only.mn веб сайт нь “АНТ Смарт Системс ХХК” -ын албан ёсны цахим худалдааны платформ юм. Манай сайтаар дамжуулан энэхүү үйлчилгээний журмыг уншиж танилцан зөвшөөрсөн хэрэглэгч хувь хүн болон албан байгууллага нь Хятадын “Taobao” болон “Tmall” системээс шууд худалдан авалт хийж, Монголд гар дээрээ хүлээн авах боломжтой.
Бидэнтэй холбогдох: 7299-2222
Facebook Messenger: https://m.me/197633070095060
Үйлчилгээний журамд ашиглагдах үг хэллэгүүд:
- Only сайт – “АНТ Смарт Системс ХХК” -ын албан ёсны only.mn сайтыг;
- Хэрэглэгч – Only сайтыг ашиглан бараа, бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн болон хуулийн этгээдийг;
- Бид, бидний, манай – Only сайтыг удирдан ажиллуулж буй Админ болон Операторууд, арын албаны ажилчдыг;
- Нийлүүлэгч – Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Хятад талаас нийлүүлж буй дэлгүүр, хувь хүнийг;
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл – Хэрэглэгч болон бидний үйл ажиллагаанаас шалтгаалаагүй үер ус, газар хөдлөлт, аянга цахилгаан зэрэг байгалийн гамшиг, тог цахилгаан, интернэт сүлжээний тасалдал, олон нийтийг хамарсан үймээн самуун, гоц халдварт өвчин, хорио цээр, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг талуудаас үл хамаарах өөрчилж болохгүй хүчин зүйлсийг тус тус ойлгоно.
Энэхүү үйлчилгээний журмыг Only сайтаас бараа, бүтээгдэхүүн захиалах гэж буй этгээд системд бүртгүүлэх үед заавал уншиж танилцах үүрэгтэй. Системд нэгэнт бүртгэл үүсч, захиалга хийх эрх үүссэн тохиолдолд энэхүү үйлчилгээний журмыг зөвшөөрсөнд тооцно.
- Зохиогчийн эрх - Only сайт дээр ашиглагдсан аливаа дүрс, текст, лого, айконууд, видео контентуудыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглахыг хориглоно. Энэхүү бүтээлүүд нь Монгол улс болон олон улсын зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан болно.
- Оюуны өмч – Only сайтад ашиглагдсан бүхий л материал нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой бөгөөд ямарваа нэг зохиогчийн эрхийн зөрчил байх боломжтой гэж үзсэн тохиолдолд манай сайтын удирдлагуудад яаралтай мэдэгдэж зөрчлийг арилгуулна уу. Бид зохиогчийн эрхийг эрхэмлэн ажиллах болно.
- Нууцлалын бодлого – Only сайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлан хадгалж, олон нийтэд ил болгохгүй, зарж борлуулахгүй, хувийн ашиг сонирхлоор хандахгүй, халдашгүй байдлыг ханган ажиллах болно.
- Хэрэглэгчийн бүртгэл – Only сайтад хувийн мэдээллээ оруулж бүртгэлээ үүсгэсэн үеэс эхлэн сайтын хэрэглэгч болно.
- Хэрэглэгчийн хувийн данс – Хэрэглэгч системд бүртгэлээ үүсгэн нэвтэрсэн цагаас хэрэглэгчид хувийн данс үүсэх бөгөөд энэхүү дансанд таны цуцлагдсан захиалгын буцаан олголт болон Only сайтын аливаа урамшууллын үеэр олгогдох мөнгөн дүн хуримтлагдах болно. Хэрэглэгч хувийн данснаасаа захиалгын төлбөр тооцоо хийх, бэлэн мөнгө болгон банкны данс руугаа татан авалт хийх эрхтэй байна. Банкны данс руугаа татан авалт хийх хүсэлтийн хугацаа 24-48 цагийн дотор баталгаажиж дансанд автоматаар шилжүүлэгдэх болно.
- Мэдээлэл түгээх – Хэрэглэгчийн Only сайтад бүртгүүлсэн И-Мэйл хаяг болон утасны дугаарт манай системийн зүгээс урамшуулал болон шинэ мэдээ мэдээллийг хүргэнэ. Мөн захиалгын төлөв болон төлбөр тооцоо, хэрэглэгчийн бүртгэлтэй холбоотой шинэчлэлтүүдийн мэдээлэл тогтмол илгээгдэнэ.
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал – Сайтад нэвтрэх мэдээлэл, хувийн мэдээллүүд, нууц үгийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хангах шаардлагатай бөгөөд хэрэглэгчийн бүртгэлээс хийгдсэн аливаа төлбөр тооцоо, захиалгыг хэрэглэгч бүрэн хариуцна. Сайтын зүгээс хэрэглэгчийн бүх төрлийн мэдээллийг хаана ч зөвшөөрөлгүй түгээн дэлгэрүүлэхгүй байх үүрэгтэй.
- Үйлчилгээний журмын нэмэлт өөрчлөлт, сайжруулалт – Энэхүү үйлчилгээний журам нь сайтад хийгдэх дараа дараагийн шинэчлэлт сайжруулалтын явцад даган шинэчлэгдэж, өөрчлөгдөх болно. Шинэчлэлтийн түүх нь тогтмол он сар, хугацааны дарааллаар архивлагдана.
- Маргаан шийдвэрлэх – Хэрэглэгч болон Only сайт хоорондын аливаа маргааныг Монгол улсын үндсэн хуульд заасан холбогдох хууль тогтоомж, Only сайтын “Үйлчилгээний нөхцөл” -ийн дагуу шийдвэрлэнэ.
- Хэрэглэгчийн бүртгэл цуцлах - Only сайтад бүртгэлтэй хэрэглэгч өөрийн бүртгэлээ хүссэн үедээ өөрөө цуцлах, устгах боломжтой. Ингэхийн тулд дараах линкээр зочилж "Бүртгэлээ устгах" товч дээр дарж үргэлжлүүлнэ. https://only.mn/private-office/account Хэрэв бүртгэл цуцлах үед ямар нэг асуудал тулгарвал манай Админ-тай утсаар эсвэл Facebook messenger -ээр холбогдож асуудлаа шийдүүлэх боломжтой.
Хэрэглэгч Only сайтад бүртгэлээ үүсгэх үед “Үйлчилгээний нөхцөл”, “Үйлчилгээний журам” -тай танилцаж зөвшөөрөх сонголт хийсэн байх шаардлагатай бөгөөд хэрэв бүртгэлээ үүсгэсэн бол “Үйлчилгээний нөхцөл”, “Үйлчилгээний журам” -ыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Бусад – Only сайтын аливаа хэсэгт бусад оролцогч талуудын нэр төрд халдах, аюулгүй байдалд заналхийлэх, гутаан доромжлох, бусдын нэр төрийг ашиглан хуурамч мэдээлэл түгээх, спам болон вируст мэдээлэл тараах, олон нийтийн сүлжээнд хориотой элдэв дүрст мэдээлэл тараах зэргийг хориглоно. Эдгээр мэдээллийг бид устгах, засах, нуух эрхтэй хэдий ч тогтмол хянах үүрэг хүлээхгүй.
- Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах нөхцөл - Хэрэглэгч энэхүү “Үйлчилгээний нөхцөл”, “Үйлчилгээний журам” -д тусгагдсан аль нэг нөхцөлийг зөрчсөн тохиолдолд таны Only сайтад үүсгэсэн бүртгэл идэвхгүй болно.
Үйлчилгээний нөхцөл
Хэрэглэгч Only сайтад www.only.mn холбоосоор нэвтэрч үйлчилгээ авч буй тохиолдолд манай “Үйлчилгээний журам” болон “Үйлчилгээний нөхцөл” -ийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Бараа бүтээгдэхүүн – Only сайтад Taobao болон Tmall дээрх бүхий л бараа бүтээгдэхүүнийг Монгол тайлбартайгаар, үнийн дүнг төгрөгөөр тооцоолж харуулдаг. Таны захиалсан барааг Taobao болон Tmall дээрх дэлгүүрээс таны гарт хүртэл бүхий л үйл ажиллагааг Only сайтын хамт олон хариуцан ажилладаг. Only сайт дээр харагдаж буй бүхий л бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл нь тухайн дэлгүүрийн оруулсан мэдээлэл байх тул эдгээр мэдээлэл зөрүүтэй байх, бараа бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, өнгө, сонголт зэрэгт бид хариуцлага хүлээхгүй болно.
- Үнэ, зардал – Only сайт дээр байгаа бүхий л бараа бүтээгдэхүүн нь Хятад дахь борлуулагч хувь хүн болон дэлгүүрүүдээс тогтоогдсон үнээр борлуулагдана. Иймд манай зүгээс хэрэглэгчийн захиалгыг бүрэн баталгаажуулах хүртэл үнийн дүнгийн өөрчлөлт гарах магадлал байдаг. Хэрэв ямарваа нэг нөхцөлөөс шалтгаалан үнийн дүнгийн өөрчлөлт гарсан тохиолдолд манайхаас 24 цагийн дотор хэрэглэгчтэй холбогдож мэдэгдэх болно.
- Зарим бараа бүтээгдэхүүн, эсвэл дэлгүүр, борлуулагчийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс доторх дотоодын хүргэлтийн үнэ хэрэглэгчийн төлөх нийт үнийн дүн дээр нэмэгдэх боломжтой.
- Only сайтад харагдаж буй барааны үнэ нь зөвхөн тухайн барааны үнэ бөгөөд хэрэглэгч захиалгаа баталгаажуулахдаа нийт төлөх дүн нь дараах төлбөрүүдээс бүрддэг.
- Барааны Only сайт дахь үнэ (Only сайт дээр харагдаж буй бараа бүтээгдэхүүний үндсэн үнэ)
- Хятад доторх тээврийн зардал (Ихэнхи тохиолдолд Хятад доторх хүргэлт үнэгүй байдаг. Зөвхөн барааны онцлог, эсвэл дэлгүүрийн ашиглаж буй хүргэлтийн компаниас шалтгаална)
- Үйлчилгээний шимтгэл барааны үндсэн үнийн 8% (Үүнд олон улсын гүйлгээний шимтгэл багтсан болно)
- Үйлчилгээний төлбөр 3,000₮ (Таны Only сайтаас захиалсан бараа бүтээгдэхүүнийг Эрээн дахь агуулахад хүлээн авч шалгаад хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, ачих, тээвэрлэх, УБ хотод хүлээн авах, ангилах зэрэг үйл ажиллагааны зардал болно.)
- Улаанбаатарт ирсний дараа тээврийн зардлыг овор хэмжээ, эсвэл жингээр тооцоолон нэхэмжилнэ. (Харьцангуй том хэмжээтэй ачааг овроор, хэмжээ жижиг ч жингийн хувьд хүнд ачааг жингээр тооцоолж нэхэмжилдэг. 1мкуб = 600¥, 1кг = 3,000₮)
- Агуулахын үйлчилгээ – Улаанбаатар дахь агуулахад таны ачаа ирж, Only сайт дээрх захиалгын төлөв “Хэрэглэгч хүлээн авахад бэлэн” болж өөрчлөгдсөнөөс хойш 7 хоногийн дотор өөрийн биеэр ирж, эсвэл хүргэлтийн үйлчилгээгээр авах шаардлагатай. Хэрэв 7 хоногоос хэтэрсэн тохиолдолд хадгалалтын төлбөр хоногоор тооцогдохыг анхаарна уу.
- Захиалгыг цуцлах – Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч захиалсан, түүнийг бид захиалга баталгаажуулах үед олж мэдсэн тохиолдолд захиалгыг шууд цуцална. Таны захиалгыг цуцалсны дараа хувийн дансанд тань төлбөрийн буцаан олголт системээс автоматаар орно.
- Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хуулиар хориглосон бараа – Дараах бараа, бүтээгдэхүүнүүдийг захиалсан тохиолдолд шууд цуцлагдах үндэслэл болно.
- Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
- Хортон ургамал, амьтан;
- Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
- Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт бэлнээр;
- Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
- Амьд амьтад;
- Согтууруулах ундаа;
- Үнэт болон хагас үнэт чулуу;
- Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл
Жич: Тусгай зөвшөөрөл шаардагдах бараа бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн лицензтэй хэрэглэгч захиалах бол Only сайтаар дамжуулан захиалах боломжтой бөгөөд Only сайт нь тээвэрлэх үйлчилгээг Монгол улсын гааль хүртэл гүйцэтгэнэ.
- Захиалгын төлөв, үйл явц – Захиалгын төлөв нь Only сайт дээр үйл явцынхаа дарааллаар дараах байдлаар тогтмол шинэчлэгдэнэ.
- Төлбөр хүлээгдэж байна (Хэрэглэгч захиалах барааны сонголтоо хийн захиалгаа үүсгэсэн ч төлбөрөө хараахан төлөөгүй үед)
- Төлбөр төлөгдсөн (Хэрэглэгч захиалгын төлбөрөө бүрэн төлсөн үед)
- Захиалга хийгдсэн (Хэрэглэгчийн захиалга операторт хянагдаж Taobao, Tmall-д амжилттай баталгаажсан үед)
- Хятад доторх тээвэр хийгдэж байна (Хэрэглэгчийн захиалга дэлгүүрээс хүргэлтэнд гарж Эрээн хүртэл тээвэрлэлт хийгдэж байх үед)
- Эрээн агуулахад ирсэн (Эрээн дахь баталгаат агуулах дээр захиалсан барааны бүрэн бүтэн байдлыг хянаж хүлээн авсан үед)
- Эрээн -> УБ тээвэр хийгдэж байна (Эрээнээс Улаанбаатар хот руу ачигдаж тээвэрлэлт хийгдэж байх үед)
- УБ агуулахад ирсэн (Улаанбаатар дахь агуулахад ирээд нийт хэрэглэгчдийн захиалгууд нийтээрээ ангилагдаж, бүртгэгдэж байх үед. Ангилах ажил нийт ирсэн захиалгын тооноос хамаарч ихэвчлэн 24-48 цаг байна)
- Агуулахаас ирж авахад бэлэн (Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн Улаанбаатар агуулахад бүрэн ангилагдаж дууссан, хэрэглэгч өөрийн биеэр ирж хүлээн авахад бэлэн болсон үед)
- Хүргэлтэнд гарсан (Хэрэглэгч өөрийн биеэр ирж авах боломжгүй, хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлэхээр болж, хүргэлтэнд гарсан үед)
- Хэрэглэгч хүлээн авсан (Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ гарын үсэг зуран хүлээн авч захиалга бүрэн дууссан үед)
- Цуцлагдсан (Аливаа тохиолдлоор захиалга цуцлагдсан үед)
- Захиалга хүлээн авах – Хэрэглэгчийн захиалга Only сайтад “Агуулахаас ирж авахад бэлэн” төлөвтэй болсон үед агуулахаас (ХУД, 3-р хороо, Алтай хотхоны хойно Тээвэр ачлал талбайн №1 тоот агуулах - ANT) -аас өөрийн биеэр хүлээн авах, эсвэл манай хүргэлтийн үйлчилгээг ашиглан өөрийн байршилд хүргүүлэн авах боломжтой. Хүргэлтээр авах бол манай операторын 7299-2222 дугаарт мэдэгдэх шаардлагатай. Хэрэв хэрэглэгч хүргэлтээр авах тухай хараахан мэдэгдээгүй байгаа тохиолдолд захиалгын бараа бүтээгдэхүүнээ өөрөө ирж авахаар тооцогдоно.
- Буцаалт – Хэрэглэгчийн захиалга Хятадаас Улаанбаатар руу аль хэдийн ирсэн тохиолдолд буцаалт хийх боломжгүй. Зөвхөн хэрэглэгчийн захиалга эвдрэлтэй, захиалсан бараанаас өөр зүйл ирсэн, эсвэл Хятадаас Улаанбаатар руу ачигдаагүй байгаа тохиолдолд буцаалт хийх боломжтой. Зарим тохиолдолд УБ-д ирсэн ачааг Хятад дахь дэлгүүрт мэдэгдэн шууд буцаалт хийх боломжтой байдаг тул тухайн дэлгүүр рүү заавал холбогдож байж эцсийн хариу гарах тул хэрэглэгч та only.mn сайтын Админ-тай холбогдож хүсэлтээ хүргүүлсний дараа 24-48 цагийн дотор шийдвэр гаргана.
- Буцаалтын төлбөр only.mn сайтын дансанд олгогдох ба хэрэв та төлбөрөө өөрийн банкны дансанд хүлээн авах бол татан авах хүсэлтээ дансны мэдээллийн хамт илгээнэ. Хүсэлт илгээгдснээс хойш 24-48 цагийн дотор банкны дансанд тань төлбөр шилжүүлэгдэж сайтын данснаас хасагдана. Шилжүүлэх үнийн дүн нь банкны гүйлгээний шимтгэл хасагдаж Хятадаас буцаан олгогдсон дүнгээр тухайн өдрийн ханшаар тооцогдон олгогдоно.
Хүргэлтийн журам
- only.mn-ээр захиалсан бараа, бүтээгдэхүүн манай Улаанбаатар дахь агуулахад хүлээн авч бүртгэгдсэнэ. Бүртгэл хийгдсэний дараа хүргэлтийн хаягийг баталгаажуулан манайхаас холбогдож, хаяг баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
Хэрэв та сайт дээр өөрийн хүргүүлж авах хаягийг тохируулаагүй тохиолдолд манайхаас холбогдож хаягийн мэдээлэл авна. Энэ тохиолдолд хаягийн мэдээлэл авснаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
- Хэрэглэгч захиалсан бараа, бүтээгдэхүүнээ хүргэлтээр авахгүй, өөрийн биеэр ирж авах бол дараах байршилд ирж хүлээн авна.
- ХУД, 3-р хороо, Тээвэр ачлал ХХК, №1 тоот агуулах.
Тодорхойлбол: Говийн зам дагуух Алтай хотхоны гэрлэн дохиотой гүүрээр гарж хойшоо чигээрээ яваад, явж буй чиглэлийн зүүн талд харуул, зогсоолын автомат хаалттай хашаа.
3 замын уулзварын наад талын Тээвэр ачлал хашаанд. Нарны гүүр талаас World Wine барилгын урдуур замаар яваад төмөр замын гарам өнгөрөөд урагш эргээд явж буй чиглэлийн баруун талд харуул, зогсоолын автомат хаалттай хашаа.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас хүргэлтийн тээвэрлэлт хийгдэх боломжгүй болох зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд онлайн худалдаа хариуцсан мэргэжилтэн хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
- Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүнээ хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа маш тодорхой, үнэн зөв мэдээллэх үүрэгтэй. Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл алдаатайгаас үүдэн гарах аливаа зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна. Хүргэлт хэрэглэгчийн өгсөн хаягт очих цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ өөрийн биеэр, эсвэл төлөөлөн хүлээн авах хэн нэгнийг заавал байлгана. Хүргэлтийн ажилтан хэрэглэгчийн өгсөн хаягийн дагуу очихоос өмнө утсаар ярьж мэдэгдэнэ. Дээрх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах тээвэрлэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.
- Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа гарын үсэг зурж хүлээн авснаа баталгаажуулна.
- Захиалгын тээвэрлэлтийн төлвийг хэрэглэгчийн only.mnсайтад бүртгүүлсэн И-Мэйл хаяг, эсвэл утасны дугаарт тогтмол мэдээллэнэ. Мөн хэрэглэгч та сайтын Захиалгууд хэсэгт хандаж өөрийн захиалгын тээвэрлэлтийн төлвийг хянах боломжтой.
- Хэрэглэгчийн захиалсан бараа, бүтээгдэхүүн овор хэмжээ багатай буюу суудлын автомашинаар хүргэгдэх боломжтой бол хүргэлтийн төлбөр дараах байдлаар бодогдоно.
A бүс. 6,000₮.
- 5 шарын гэрлэн дохиотой уулзвар хүртэл
- 21-р хорооллын 4 замын уулзвар хүртэл
- Зурагтаас хойш Баянхошууны Хөтөл хүртэл
- Яармагийн төв зам дагуух байр, хотхонууд
- 7 буудал хүртэл
- Офицеруудын ордны тойрог хүртэл
- Цайз захын 4 замын уулзвар хүртэл
- Зайсан, Маршалын гүүр хүртэл
B бүс. 8,500₮
- Нисэх
- Яармагийн өгсөх амууд, архивийн газар болон цааш байршлууд
- Орбитын тойрог хүртэл
- Улиастайн гүүр хүртэл
- Дамба, тоосгоны үйлдвэр хүртэл
- Салхит хүртэл
C бүс. 15,000₮
- Дээрх байршлуудаас цааш хэтэрсэн тохиолдолд C бүсд хамаарах бөгөөд төлбөр 15,000₮ -өөр бодогдоно.
Хэрэглэгчийн захиалсан бараа, бүтээгдэхүүн овор хэмжээ ихтэй буюу ачааны машинаар хүргэгдэх тохиолдолд хаяг байршил болон овор хэмжээнээс шалтгаалан манай хүргэлтийн ажилтны зүгээс хэрэглэгчтэй утсаар нь холбогдож хүргэлтийн зардлыг урьдчилан мэдэгдэнэ. Энэ тохиолдолд зөвхөн жолооч хүргэлтийг гүйцэтгэж, хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүнийг буулгаж зөөх, эсвэл жолоочийн хамт нэмэлт ажилтан очиж хэрэглэгчийн байршилд буулгаж зөөж өгөх зэргийг тохиролцох шаардлагатай болно.
Only.mn нууцлалын бодлого
Only.mn сайтын Нууцлалын Бодлого 2024 оны 1 дүгээр сарын 1-ий өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Бидэнд итгэж хувийн мэдээллээ илгээсэн танд талархал илэрхийлье. Бид уг мэдээллийн халдашгүй байдлыг бүрэн хангаж ажиллах болно. Энэхүү Нууцлалын Бодлогод Only.mn сайт болон түүний түншүүд (нийтэд нь “Only” гэх) өөрийн Only.mn вебсайт, төхөөрөмжүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ, онлайн болон биет дэлгүүрүүд, аппликэйшнээр (цаашид “Only Үйлчилгээ” гэх) дамжуулан таны бүртгэлийн мэдээллийг цуглуулах, ашиглах нөхцөлүүдийг тусгасан болно. Only үйлчилгээг хэрэглэж эхэлснээр Нууцлалын Бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
Only хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор цуглуулдаг вэ?
Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танд тогтмол хүргэх, сайжруулах зорилгоор цуглуулдаг.
Хэрэглэгчийн бидэнд өгдөг мэдээлэл
Таны өгч буй бүх мэдээллийг бид хүлээн авч хадгалах бөгөөд бидэнд мэдээллээ өгөхөөс татгалзвал танд Only Үйлчилгээг ашиглах эрх үүсэхгүй.
Бусад эх үүсвэрээс авах мэдээлэл
Бид таны хаягийн мэдээллийг Улаанбаатар хотод ирсэн захиалгуудыг танд илүү хурдан, хялбар хүргэх боломжтой болгохын тулд авдаг.
Only хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?
Бид хэрэглэгчийн мэдээллийг:
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалга хүлээн авах, баталгаажуулах, захиалсан барааг хүргэх, төлбөр тооцоо хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, захиалгын талаар тодруулах
- Only Үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, алдааг засч залруулах, үйлчилгээг илүү хялбар, үр ашигтай болгох
- Таны сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, Only Үйлчилгээг танд илүү ойртуулах
- Мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу таны банкны дансны мэдээллийг баталгаажуулах
- Only Үйлчилгээтэй холбоотой асуудлаар тантай утас, имэйл, чатаар холбогдох
- Таны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс залилан луйврыг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг зорилгоор ашигладаг.
Only хэрэглэгчийн мэдээллийг бусадтай хуваалцдаг уу?
Бид хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж ажилладаг бөгөөд мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахгүй. Зөвхөн Only-н түнш байгууллагуудтай үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Нууцлалын Бодлогын хүрээнд мэдээллийг хуваалцаж болно.
Түнш байгууллага гэдэгт захиалга биелүүлэх, бараа хүргэх, хүлээн авах, шуудан, имэйл илгээх, дата мэдээлэлд шинжилгээ хийх, маркетингийн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд багтана.
Бидний түншүүд дээр дурдсан нөхцөлөөс бусад зорилгоор таны хувийн мэдээллийг ашиглах эрхгүй.
Бид хэзээ ч таны нэр, хувь хүнтэй холбоотой мэдээллийг бусдад хуваалцдаггүй болно.
Бид хуулиар оногдсон аливаа үүргийг дагаж мөрдөх, Only-н Ашиглах нөхцөл, бусад дүрэм журмыг хэрэгжүүлэх, Only болон хэрэглэгчийн аюулгүй байдал, өмч хөрөнгө, эрхийг хамгаалахын тулд таны хувийн мэдээллийг бусадтай хуваалцаж болно. Үүнд, зээлийн эрсдэлийг бууруулах, залилан мэхлэлтээс сэргийлэх г.м
Бусад тохиолдолд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцаж болох тухай хүсэлт хүргүүлэх бөгөөд та татгалзах эрхтэй.
Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан бэ?
Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд бид боломжтой бүх арга хэмжээг авч ажилладаг.
Ашиглаж байгаа төхөөрөмжийнхөө аюулгүй байдлын тохиргоог ашиглан бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, дата алдагдахаас сэргийлэх боломжтой.
Та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууц үгээ бусдад задруулахгүй байх, компьютер, төхөөрөмж, аппликэйшнээ гадны халдлагаас хамгаалах хэрэгтэй. Only-д нэвтрэхдээ өөр бүртгэлд ашигладаггүй, өвөрмөц нууц үг сонгохыг бид танд зөвлөж байна. Та нийтийн болон бусдын компьютер дээр Only-д нэвтэрсэн бол ашиглаж дуусаад заавал системээс гарч байхыг анхаарна уу.
Хэрэглэгч ямар мэдээллээ харж болох вэ?
Хэрэглэгч “ Бүртгэл” хэсгээс өөрийн нэр, хаяг, төлбөр хийх хэлбэр, хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэргийг харж болно.
Хэрэглэгчид ямар сонголтууд байгаа вэ?
Таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар асуулт байвал та манай Хэрэглэгчийн үйлчилгээний албатай холбогдоно уу.
Хэрэглэгч мэдээллээ устгах хүсэлт гаргаж болох уу?
Хэрэглэгчид хувийн мэдээллийг устгах эрхтэй:
- Хувийн мэдээлэл нь анх цуглуулсан/ашигласан зорилготой холбоотойгоор шаардлагагүй болсон тохиолдолд
- Хувь хүн зөвшөөрлөөсөө татгалзах үед
- Хувь хүн мэдээллээ ашиглуулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх зүйн өөр үндэслэл байхгүй үед
- Хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах үед
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хувийн мэдээллийг устгах шаардлагатай.
Мэдээллээ устгах хүсэлт гаргах бол info.onlymn@gmail.com мэйл хаягт эсвэл 7299-2222 дугаарт холбогдоно уу.